- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "шүүхээр баталгаажуулсан" гэсний дараа "цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Цэргийн албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
