A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Шуудангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай заалт, зүйл нэмсүгэй:

Хэвлэх

1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт:

"3.1.11."үндсэн сүлжээ эзэмшигч" гэж шуудангийн төрийн мэдлийн үндсэн сүлжээг эзэмшигч байгууллагыг."

2/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:

"6.1.4. бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журмыг батлах;"

3/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7 дахь заалт:

"7.1.6. шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах;

7.1.7.шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журмыг батлах;"

4/ 171дугаар зүйл:

"171дугаар зүйл. Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн эрх, үүрэг

Хэвлэх

171.1. Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь эрхтэй:

171.1.1.энэ хуулийн 7.1.5-д заасан бодлогын хүрээнд шуудангийн марк гаргах асуудлыг эрхлэн зохион байгуулах;

171.1.2.шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгсэл, бусад эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу түрээслүүлэх.

171.2. Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь үүрэгтэй:

171.2.1.шуудангийн үндсэн сүлжээг орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар шинэчлэх, өргөтгөх;

171.2.2.энэ хуулийн 12.1-д заасан бүх нийтийн үйлчилгээ үзүүлэх, хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх арга хэмжээ авах."

2 дугаар зүйл.Шуудангийн тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"4.3.Энэ хуулийн 4.2.2-т заасан тусгай хэрэглээний шуудангийн журмыг Засгийн газар, 4.2.3-т заасан дотоодын хэрэглээний шуудангийн журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо тус тус тогтооно."

2/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

"7.1.1.шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоох;"

3/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

"9.1.1.шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг тогтоох санал боловсруулах;"

3 дугаар зүйл.Шуудангийн тухай хуулийн 16.5 дахь хэсгийн "16.2-т" гэснийг "171.1-д", 23.2 дахь хэсгийн "6.1.3-т" гэснийг "7.1.7-д", 27.1.1 дэх заалтын "16.4.2, 16.4.3" гэснийг "171.2.2", 6.1.4 дэх заалтын дугаарыг "6.1.5" гэж, 7.1.6 дахь заалтын дугаарыг "7.1.8" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Шуудангийн тухай хуулийн 6.1.2, 6.1.3 дахь заалт, 16.2, 16.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ