- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2006 оны 12 сарын 28 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 2 дахь хэсэг нэмсүгэй:
"2.Академи шинжлэх ухааны тодорхой салбараар төрөлжсөн академийг өөрийн бүтцэд байгуулж болно."
2 дугаар зүйл. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Академи" гэсний өмнө "1." гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Шинжлэх ухаан, технологийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц. НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
