A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 02 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 13.3 дахь хэсэг нэмсүгэй: "13.3.Энэ хуулийн 13.2-т заасан баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ. 2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 13.2.3 дахь заалтын "нотариатаар гэрчлүүлсэн хуулбар" гэснийг "хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар" гэж, мөн зүйлийн 13.3 дахь хэсгийн дугаарыг "13.4" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх