- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:
1/ 4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг:
"4.Мөнгөн хадгаламжийн гэрээг цахим хэлбэрээр хийж болно.
5.Цахим хэлбэрээр хийх мөнгөн хадгаламжийн гэрээ хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурж илгээснийг банк,
2/ 121дүгээр зүйл:
"121дүгээр зүйл.Цахим хэлбэрээр данс нээх, хаах
1.Иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр данс нээлгэх, хаалгах хүсэлтийг банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд гаргаж
2.Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн цахим хэлбэрээр данс нээж, хаана.
3.Хуулийн этгээд хүсэлт гаргасан бол энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
4.Иргэн хүсэлт гаргасан бол энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ."
2 дугаар зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн
3 дугаар зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
