A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, БАНКНЫ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дараахь зүйл, хэсэгт дор дурдсан агуулгатай хэсэг, өгүүлбэр нэмсүгэй:

Хэвлэх

1/ 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4. Банк дараахь тохиолдолд дансыг хааж болно:

1/харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан;

2/харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн;

3/хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр."

2/ 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

2 дугаар зүйл. Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"9 дүгээр зүйл. Мөнгөн хадгаламжийн баталгаа Хадгалагч дампуурах буюу татан буугдах тохиолдолд мөнгөн хадгаламж, түүний хүүг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 45  дугаар зүйлд заасан дараалал баримтлан олгоно."3 дугаар зүйл. Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн "38" гэснийг "8" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ