- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИД БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 07 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИД БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг:
"2.5.Банк энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд хамаарах иргэдийн мөнгөн хадгаламжийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлнэ."
2/21 дүгээр зүйлийн 21.1.4-21 .1.6. дахь заалт:
"21.1.4.банк хоорондын захаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл;
21.1.5.банкинд зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй этгээд, түүний холбогдох этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл;
21.1.6.Монголбанкны бодлогын хүүгийн хэмжээнээс дээш давсан мөнгөн хадгаламжийн хүү."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
