A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 3 дугаар зүйлийн 3.1.10, 3.1.11 дэх заалт:

"3.1.10."биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага" гэж биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр ажил, үйлчилгээ үзүүлэх зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

3.1.11."чийрэгжүүлэлт" гэж хүний хөдөлгөөний идэвхийг сайжруулах замаар эрүүл мэндийг бэхжүүлэх, нөхөн сэргээх үйл ажиллагааг."

2/ 81 дүгээр зүйл:

"81 дүгээр зүйл.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэл

Хэвлэх

81.1.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага, шинжээч хэрэгжүүлнэ.

81.2.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэл хийх байгууллага, шинжээч нь биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмчийн бүх хэлбэрийн байгууллагын үйл ажиллагааны түвшин, чанарт хөндлөнгийн мэргэжлийн шинжилгээ-үнэлгээ хийж дүгнэлт гаргана.

81.3.Магадлан итгэмжлэх, шинжээч ажиллуулах журам, магадлан шинжлэх шалгуур, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

3/ 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь заалт:

"9.3.5.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах;".

2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт:

"7.1.4.олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах болон үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам батлах;"

2/16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг:

"16.3.Үндэсний хэмжээний болон Монгол Улсад олон улсын хэмжээний тэмцээн, уралдаан, наадмыг зохион байгуулах, санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.".

3 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтын "дэлхий, тивийн аварга" гэснийг "тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн" гэж, 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь заалтын дугаарыг "9.3.6" болгон тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн гарчгийн "бодлого," гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ