A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/10 дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:

"10.1.8.тухайн аймаг, нийслэлийн дүүрэг дэх биеийн тамир, спортын байгууламжийн 10-аас доошгүй хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохируулан тоноглох, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах."

2/18 дугаар зүйлийн 11 дэх хэсэг:

"18.11.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багтай байж болно. Багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулахад Биеийн тамир, спортын тухай хуулийн 18.2-18.4 дэх заалт хамаарна."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН