A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 8.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 12 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"8.1.12. тухайн жилд хэрэгжүүлэх бүсийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээг баталж, санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх.".

2 дугаар зүйл. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 16.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ