A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 6.2.3-ын "дэд бүтэц" гэснийг "зам, тээвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, түлш, эрчим хүч" гэж, 6.5-ын "Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн стратеги, төлөвлөлтийн алба" гэснийг "Шадар сайдын ажлын алба" гэж, 13 дугаар зүйлийн гарчгийн "төрийн захиргааны төв байгууллагын" гэснийг "Засгийн газрын гишүүний" гэж, 13.1-ийн "Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүс нутгийн хөгжлийн асуудлыг хариуцаж" гэснийг "Бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь" гэж тус тус өөрчилсүгэй

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН