A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл. 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд дор дурдсан агуулгатай 2 дугаар зүйл нэмсүгэй:

Хэвлэх

" 2 дугаар зүйл . Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх трактор, комбайн, машин механизм, бусад техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Засгийн газар батална."

2 дугаар зүйл. 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "тоног төхөөрөмж," гэсний дараа "ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "2011" гэснийг "2016" гэж, 2 дугаар зүйлийн дугаарыг "3" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ