A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Гаалийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийн 1 жилээс дээшгүй байна гэсний өмнө газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2, 97.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ