- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 02 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй: "4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан этгээд нь хөрөнгө оруулалтын гэрээг бүртгэхдээ гэрээний эх хувийг шаардан авч болно." 2 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "гэрээний нотариатаар батлагдсан хуулбарыг" гэснийг "гэрээг" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
