- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 05 сарын 29 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг нэмсүгэй: 1/12 дугаар зүйл: "12 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох 1.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрлийг өргөдөл, холбогдох баримт бичгийг үндэслэн гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно. 2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана: 1/хөрөнгө оруулагчийн нэр, хаяг, иргэний харьяалал; 2/хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ; 3/аж ахуйн нэгжийн хэлбэр; 4/хөрөнгө оруулах үндсэн салбар, эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээ; 5/хөрөнгө оруулах, хэрэгжүүлэх үе шат, хугацаа. 3.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана: 1/хөрөнгө оруулагчийн тухай танилцуулга, иргэний үнэмлэх, гадаад паспорт болон хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 2/гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай гэрээ, дүрэм; 3/хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт; 4/хөрөнгө оруулагчийн төлбөрийн чадварын тухай үйлчлүүлэгч банкны тодорхойлолт /эзэмшиж байгаа өмчийн тодорхойлолт/; 5/техник-эдийн засгийн үндэслэл; 6/гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг /хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан зориулалтын ажлын байрны түрээсийн гэрээ/; 7/Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан холбогдох зөвшөөрөл. 4.Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянан үзэж, өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дараахь дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ: 1/хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх; 2/байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл; 3/стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэх; 4/техник, технологийн түвшний үнэлгээ. 5.Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-т заасан дүгнэлтийг Монгол Улсын Засгийн газраас баталсан журмын дагуу гаргана. 6.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах өргөдлийг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: 1/гадаадын хуулийн этгээдийн нэр, хаяг; 2/гадаадын хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар; 3/төлөөлөгчийн газар байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл; 4/төлөөлөгчийн газрын албан ёсны хаяг, байршил. 7.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана: 1/ гадаадын хуулийн этгээдийн танилцуулга, дүрмийн хуулбар; 2/гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар; 3/төлбөрийн чадварын тухай үйлчлүүлэгч банкны тодорхойлолт; 4/төлөөлөгчийн газрын дүрэм; 5/төлөөлөгчийн газрын хаяг /хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан зориулалтын ажлын байрны түрээсийн гэрээ/. 8.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг байгуулахыг зөвшөөрвөл гэрчилгээ олгох бөгөөд загварыг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална. 9.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт орсон бол эрх бүхий байгууллагад ажлын 10 хоногийн дотор мэдэгдэх бөгөөд гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг ажлын 14 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. 10.Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан бол өргөдөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор татгалзсан үндэслэлийг заасан хариуг бичгээр өгнө. 11.Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулахыг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянан үзэж, өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." 2/ 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь энэ хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан дүгнэлтийн аль нэгийг зөрчиж байгаа нь мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтээр тогтоогдвол гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоож болно." 3/ 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж татан буугдаж байгаа бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг хүчингүй болгож энэ тухай үндэсний татварын ерөнхий газарт мэдэгдэнэ." 2 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн хөрөнгө нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс дээш, түүний 25-аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэнэ." 2/ 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт: "4/хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дараахь статистик мэдээллийг хагас, бүтэн жилээр авч нэгдсэн сан хөтлөх: а/хөрөнгө оруулалтын хэмжээ /өөрийн хөрөнгө/; б/татвар төлөлт; в/нийгмийн даатгалын шимтгэл төлөлт; г/ажлын байрны тоо; д/гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл; е/экспорт, импортын хэмжээ, нэр, төрөл." 3 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн гарчгийн "гадаадын хуулийн этгээдийн салбарын үйл ажиллагаа" гэснийг "гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа" гэж, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн гарчиг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн "нэгж" гэснийг "нэгжийн" гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн гарчиг, 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "нэгж" гэснийг "нэгжийг" гэж, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн гарчиг, 21 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн "нэгж" гэснийг "нэгжид" гэж, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "2.0 сая ам. доллар" гэснийг "20 сая америк доллар" гэж, 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "2.0 -10.0 сая ам доллар" гэснийг "20 сая америк доллар" гэж, мөн хэсгийн "10.0 сая ам. доллар" гэснийг "50 сая америк доллар" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ",гадаадын хуулийн этгээдийн салбар" гэснийг, 6 дугаар зүйлийн 1 дэх заалтын ",салбар нэгжээ нээн ажиллуулах" гэснийг, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын ",гадаадын хуулийн этгээдийн салбар нээн ажиллуулах" гэснийг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын "салбар нэгж," гэснийг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн гарчиг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн ",гадаадын хуулийн этгээдийн салбарын" гэснийг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн гарчиг, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн ",гадаадын хуулийн этгээдийн салбарыг" гэснийг, 15 дугаар зүйлийн гарчиг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "гадаадын хуулийн этгээдийн салбар," гэснийг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн гарчиг, 21 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн ",гадаадын хуулийн этгээдийн салбарт" гэснийг тус тус хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
