A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд
Бүлэг: 1979

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Худалдаа, үйлдвэрийн яаманд" гэснийг "Үндэсний татварын ерөнхий газарт", 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдэгдлийг үндэслэн" гэснийг "энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Худалдаа, үйлдвэрийн яамнаас олгосон гэрчилгээг үндэслэн", 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Худалдаа, үйлдвэрийн яамнаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр" гэснийг тус тус хассугай. 3 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 2, 5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Хэвлэх