A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 12 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт:

"9/үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын."

2/8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3.Үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрийн газарт хохирол учруулсан тохиолдолд гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн талаар холбогдох байгууллагаас дүгнэлт гаргасан нөхцөлд газрын төлбөрөөс чөлөөлнө.".

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ