- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 35.1.7 дахь заалт нэмсүгэй:
35.1.7.газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах."
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн "эрхийн гэрчилгээгээ" гэснийг "газар эзэмших эрхээ" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 35.1.4 дэх заалтын "барьцаалах", 38.5 дахь хэсгийн "Энэ хуулийн 35.1.4-т заасан зөвшөөрөлтэйгөөр" гэснийг тус тус хассугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
