A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 20.3 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

20.3.Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно."

2 дугаар зүйл. Газрын тухай хуулийн 20.2.8 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

20.2.8.аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх;"

3 дугаар зүйл. Газрын тухай хуулийн 23.2.6 дахь заалтын "тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ