A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 8.2, 8.4, 24.2, 26.6, 36.1, 42.1, 42.2, 48.1, 55.4, 57.1, 58.6-ын "төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, 23.2.14, 23.2.17, 58.3-ыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/19 дүгээр зүйл:

"19 дүгээр зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

19.1. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

19.1.2. газрын нэгдмэл сангийн тайланг Засгийн газарт танилцуулах;

19.1.3.газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах, тэдгээрийн ажиллах журам, зааврыг батлан мөрдүүлэх;

19.1.4.газар зохион байгуулалт, газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулсан хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;

19.1.5.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах;

19.1.6.энэ хуулийн 16.1.2- 16.1.9-д заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах;

19.1.7.улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үйл ажиллагаанд хяналт тавих;

19.1.8.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

19.1.9.улсын хэмжээнд газрын кадастрын бодлого боловсруулах, үйл ажиллагааг удирдах;

19.1.10.газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрыг тогтоох болон нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх;

19.1.11. газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг батлах.

19.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.2.1 энэ хуулийн 16.1.1-д заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах;

19.2.2. газрын элэгдэл, эвдрэлийн зэрэглэл, цөлжилтийн төрөл, ангиллыг тогтоох, тэдгээртэй тэмцэх, нөхөн сэргээх аргачлал, заавар, журмыг боловсруулж мөрдүүлэх."

2/ 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 14 дэх заалт:

"23.2.14.улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх;"

3/ 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 17 дахь заалт:

"23.2.17.газар зохион байгуулалт, газрын кадастр эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх;"

4/ 58 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"58.3.Энэ хуулийн 58.2-т заасан үзүүлэлт дээр тухайн газрын онцлогийг харгалзан нэмж хэрэглэх үзүүлэлт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны үзүүлэлтийг тодорхойлох аргачлалыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно."

3 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 21.2.1-ийн "Засгийн газрын эрх бүхий байгууллагын" гэснийг "газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын" гэж, 23.2.1-ийн "төрөөс" гэснийг "Засгийн газраас" гэж, 23.2.5-ын "Засгийн газарт" гэснийг "газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад " гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 23.2.2, 23.2.9, 23.2.18- 23.2.20, 23.5-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН