- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 58.9 дэх хэсэг нэмсүгэй:
"58.9. Тариалангийн газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа /агрохимийн шинжилгээ/ хийхэд баримтлах журам, хэрэглэх үзүүлэлтийг Тариалангийн тухай хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл. Газрын тухай хуулийн 54.3, 58.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ "54.3. Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно.
2/ 58.2. Тариалангийн газраас бусад ангиллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг дараахь үзүүлэлтээр гаргана:"
3 дугаар зүйл. Газрын тухай хуулийн 54.1-ийн "газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг "Засгийн газар" гэж; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгүүлнэ" гэснийг "газарт агрохимийн шинжилгээ хийлгүүлнэ" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг Тариалангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
