A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Галт зэвсгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн "Цагдаагийн ерөнхий газрын дарга" гэснийг "цагдаагийн төв байгууллагын дарга" гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "Цагдаагийн ерөнхий газрын" гэснийг "цагдаагийн төв байгууллагын" гэж, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 - 16.5 дахь хэсгийн "Цагдаагийн ерөнхий газарт" гэснийг "цагдаагийн төв байгууллагад" гэж, мөн зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийн "Цагдаагийн ерөнхий газар" гэснийг "Цагдаагийн төв байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх