- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот ГАЛТ ЗЭВСГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй: "4.4. Энхийг сахиулах болон олон улсын ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг өөрийн оронд зохион байгуулах үед улсын хилээр оруулж буй галт зэвсэгтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй." 2 дугаар зүйл. Энэ хуулийг Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
