A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2007 оны 08 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 25.3 дахь хэсэг нэмсүгэй: "25.3.Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үед гэмт хэргийн шинж илэрвэл холбогдох баримт сэлтийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлнэ." 2 дугаар зүйл.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.1.4-ийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай: "25.1.3.гал түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж тогтооход ач холбогдол бүхий эд зүйлийг түр хугацаагаар хураан авах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг битүүмжлэх; 25.1.4.шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;" 3 дугаар зүйл.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4.5.3-ыг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх