A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4.6., 12.1.-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: "4.6. Гал түймэртэй тэмцэх газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гал түймэртэй тэмцэх байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө." 2/12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "12.1.Гал түймэртэй тэмцэх газар болон аймаг, нийслэлийн хэлтэс, алба нь улсын төсвөөс санхүүжинэ." 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх