- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"32.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч ахлагч нь онцгой байдлын дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, офицер нь онцгой байдлын дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа гэсэн цолтой байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
