- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.4 дэх хэсэг нэмсүгэй:
"5.4.Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.4.1.геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
5.4.2.геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
5.4.3.Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;
5.4.4.геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх;
5.4.5.олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
5.4.6.иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох."
2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.6.2, 5.6.3, 7.2, 12.1.1-ийн "төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4-5.7 дахь хэсгийн дугаарыг "5.5-5.8" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.1-ийн "Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлого," гэснийг хассугай.
5 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.3, 5.4.4, 5.4.6-г тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
