- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗYЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 10.2-ын "хилийн бүсэд бол хилийн цэргийг удирдах газар, хилийн хорооны" гэснийг "хилийн зурваст бол хил хамгаалах ерөнхий газрын харьяа тусгай ангийн" гэж; 10.3, 10.4.4-ийн "хилийн цэргийг удирдах газар" гэснийг "хил хамгаалах ерөнхий газар" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 10.4.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"10.4.3. хилийн зурваст байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд хил хамгаалах ерөнхий газар, тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа нутаг дэвсгэр дэх хилийн отряд хяналт тавина;"
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
