- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4. 7.2, 9.3, 10.3, 11.1, 11.2 дахь хэсэг, 5.6.2, 5.6.3, 5.7.2, 9.4.1, 10.4.4 дэх заалтын "Геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллага", 12.1.1-ийн "геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн "геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.3, 9.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
