A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"6.2.Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, иргэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

6.2.1.үйл ажиллагаандаа ашиглах хэмжилт, боловсруулалтын багаж хэрэгслийн жагсаалт, хувийн дугаар, гэрчилгээ;

6.2.2.мэргэжлийн боловсон хүчин болон тэдний дадлага туршлагын талаарх тодорхойлолт;

6.2.3.заавар, стандарт болон техникийн баримт бичгийн жагсаалт."

2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.4, 6.1.1 дэх заалтын "зөвшөөрөл" гэсний өмнө "тусгай" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 12.1.1 дэх заалт, 14.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 12.1.1 дэх заалт:

"12.1.1.нууцын зэрэглэлтэй байр зүйн зураг, тоон мэдээллийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр хэвлэх;"

2/ 14.2 дахь хэсэг:

"14.2.Энэ хуулийн 12.1.1-д заасныг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хууль болон Төрийн нууцын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

4 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.4, 6.1.1 дэх заалтын ", ажил гүйцэтгэх" гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.2.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ