A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 8.2 дахь хэсгийн "геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагад" гэснийг "мэргэжлийн хяналтын байгууллагад" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Геодези зураг зүйн тухай хуулийн 5.4.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ