- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 3.1.9-ийн "газар, түүний хэвлийг" гэснийг "газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийг"; 4.1.9-ийн "хөдөө аж ахуй, ой, ус, суурин, уурхайн эдэлбэр газрын ашиглалт зэрэг" гэснийг "газар, хот байгуулалт, инженерийн шугаман байгууламж, геологи, уул уурхайн болон бусад" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
