A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3.1.5 дахь заалт, 5.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 3.1.5 дахь заалт:

"3.1.5. "харуул хамгаалалтын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг."

2/ 5.1 дэх хэсэг:

"5.1. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлнэ."

2 дугаар зүйл. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчгийг "Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд бүртгүүлэх", 7.1 дэх хэсгийн "уг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл" гэснийг "бүртгүүлэхийг хүссэн өргөдөл", 7.2 дахь хэсгийн "зөвшөөрөл олгох" гэснийг "бүртгэх эсэх", 8.2.1 дэх заалтын "зөвшөөрлийн" гэснийг "бүртгэлийн", 22.1.1 дэх заалтын "зөвшөөрөлгүйгээр" гэснийг "бүртгүүлэлгүйгээр" гэж тус тус өөрчилсүгэй..

Хэвлэх

3 дугаар зүйл. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, 9.1.2 дахь заалт, 23 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай..

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ