- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
ГYЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуульд дараахь агуулгатай заалт, хэсэг нэмсүгэй:
1/ "9.1.6 дахь заалт:
9.1.6.Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гэм буруутай этгээдийг олж тогтоох, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах 11.7.Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэрэг болон хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэгт энэ хуулийн 11.2.1-11.2.3, 11.2.5-11.2.6-д заасан үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.
2/ 11.7 дахь хэсэг:
11.7.Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэрэг болон хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэгт энэ хуулийн 11.2.1-11.2.3, 11.2.5-11.2.6-д заасан үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулах эрхтэй."
2 дугаар зүйл. Энэ хуулийг Авлигын эсрэг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
