- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "Улсын аюулгүй байдлыг хангах байгууллага" гэсний дараа, мөн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "тагнуул" гэсний өмнө, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "мэдээ олох" гэсний дараа "гадаад" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"6.1."Гадаад тагнуулын ажил", "сөрөх тагнуулын ажил", "тусгай алба", "нууц арга, хэрэгсэл", "халхавчлах", "нууц гүйцэтгэх ажилтан", "туслагч", "туслах ажилтан" гэсэн нэр томъёог Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно".
3 дугаар зүйл.Энэ хуулийг Тагнуулын байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
