A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 6 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалт:

"4.1.12. "холбогдох этгээд" гэж даатгагч болон даатгалын үйл ажиллагаа эрхэлж байсан, тэдэнд хувьцааны хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээд болон Компанийн тухай хуулийн 97.1-д заасан нэгдмэл сонирхолтой этгээдийг."

2/ 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэг:

"25.5. Даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулахыг хориглоно."

3/ 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт:

"27.1.5. даатгалын компанийн дүрмийн сангийн болон даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг холбогдох этгээд болон түүний үүсгэн байгуулсан банкинд байршуулах. "

2 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 1 дэх өгүүлбэрийг "Даатгалын компанийн дүрмийн сан нь хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан Зохицуулах хороо тогтооно." гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "даатгагч тухайлбал, Ллойдын андеррайтерын холбоонд багтдаг" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ