- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДАМПУУРЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
ДАМПУУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Дампуурлын тухай хуулийн 7.1-ийн "60 дугаар зүйлд заасныг" гэснийг " 62 дугаар зүйлд заасныг " гэж, 12.1.6-ийн " 43, 44 дүгээр зүйлд заасан" гэснийг " 56-61 дүгээр зүйлд заасан" гэж, 18.4-ийн "Иргэний хуулийн 162 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2,3,4 дэх хэсэгт " гэснийг "Иргэний хуулийн 197 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39.5, 39.10, 39.11-д" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.
Дампуурлын тухай хуулийн 35.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.
Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
