A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дархлаажуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17. 2 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/ 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг:

"17.2.Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх дархлаажуулах бэлдмэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдаж авна."

2 дугаар зүйл.Дархлаажуулалтын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт:

"6.2.4.Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх."

2/ 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:

"10.1.Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно."

3/ 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:

"10.4.Эрүүл мэндийн холбогдох байгууллага нь сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатитын эсрэг дархлаажуулах бэлдмэлийг хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор хийж, сэргийлэх тарилгын гэрчилгээ олгоно."

4/ 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:

"16.1.Дархлаажуулах бэлдмэлийн чанар, хадгалалт, тээвэрлэлт болон аюулгүй байдлын талаар тавих улсын хяналтыг холбогдох эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага болон тухайн эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналтаар хэрэгжүүлнэ."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д . ДЭМБЭРЭЛ