A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Дипломат албаны тухай хуульд дор дурдсан агуулгатай 131 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 15 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/131 дүгээр зүйл:

"131 дүгээр зүйл. Дипломат албан тушаал

Хэвлэх

"131.1.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дараахь албан тушаал дипломат албан тушаалд хамаарна:

131.1.1. төрийн нарийн бичгийн дарга;

131.1.2. тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;

131.1.3. газрын захирал;

131.1.4. газрын дэд захирал;

131.1.5. хэлтсийн дарга;

131.1.6. тасгийн дарга;

131.1.7. зөвлөх;

131.1.8. нэгдүгээр нарийн бичгийн дарга;

131.1.9. хоёрдугаар нарийн бичгийн дарга;

131.1.10. гуравдугаар нарийн бичгийн дарга;

131.1.11. атташе.

131. 2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын дараахь албан тушаал дипломат албан тушаалд хамаарна:

131.2.1. элчин сайд;

131.2.2. байнгын төлөөлөгч;

131.2.3. элчин;

131.2.4. хэргийг хамаарагч;

131.2.5. байнгын төлөөлөгчийн орлогч;

131.2.6. элчин зөвлөх;

131.2.7. зөвлөх;

131.2.8. цэргийн атташе;

131.2.9. нэгдүгээр нарийн бичгийн дарга;

131.2.10. хоёрдугаар нарийн бичгийн дарга;

131.2.11. гуравдугаар нарийн бичгийн дарга;

131.2.12. атташе.

131.3.Монгол Улсын Ерөнхий консулын болон консулын газрын дараахь албан тушаал дипломат албан тушаалд хамаарна:

131.3.1. ерөнхий консул;

131.3.2. консул;

131.3.3. дэд консул;

131.3.4. консулын төлөөлөгч.

2/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт:

"5.1.15.Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурал, Засгийн газрыг олон улсын байдал, улс хоорондын харилцаа, тодорхой улс, олон улсын байгууллагын бодлого, үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, зах зээлийн холбогдох мэдээллээр хангах;"

2 дугаар зүйл. Дипломат албаны тухай хуулийн 5.1.11-ийн "Монгол Улсын олон улсын гэрээг байгуулах, " гэсний дараа "эх бичвэрийг хадгалах" гэж, 7.1.6-ын "Нотариатын" гэсний өмнө "Консулын болон" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Дипломат албаны тухай хуулийн 4.1, 16.8 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

"4.1. Монгол Улсын дипломат албыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн удирдана."

2/ 16 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

"16.8. Ажлын шаардлага, томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан дипломат ажилтныг томилох эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 16.7-д заасан томилолтын хугацааг сунгаж болно."

4 дүгээр зүйл. Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчгийн "бүрэн эрх" гэснийг "чиг үүрэг" гэж, 16 дугаар зүйлийн гарчгийн "албанд" гэснийг "төлөөлөгчийн газарт" гэж, 16.4-ийн "Батлан хамгаалахын атташег" гэснийг "Цэргийн атташег" гэж, 22.4-ийн "улсад ажилласан" гэснийг "төрийн алба хаасан" гэж, 5.1.15-ын заалтын дугаарыг 5.1.16 болгон тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл. Дипломат албаны тухай хуулийн Тавдугаар бүлэг, 15 дугаар зүйлийн гарчгийн болон 15.2-ын "ажилтны" гэснийг, 5.1.12-ын "Монгол Улсын олон улсын гэрээг хадгалах" гэснийг, 18.1.3-ын "шаардлагатай тохиолдолд" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ