- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь заалт, хэсэг нэмсүгэй:
1/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:
"7.1.7. суугаа болон хавсран суугаа оронд нь амьдарч буй Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлэх."
2/ 7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:
"7.2.Дипломат төлөөлөгчийн газар нь энэ хуулийн 7.1.7 дахь заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
7.3.Энэ хуулийн 7.1.7-д заасныг хэрэгжүүлэхийн тулд гадаадын болон дотоодын иргэд, байгууллагын хандив, тусламжийг ашиглаж болно.".
2 дугаар зүйл. Дипломат албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
