- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.3 дахь хэсэг нэмсүгэй:
"11.3.Засгийн газраас тодорхойлсон дээд боловсролын салбарын талаар баримтлах чиглэл, шаардлагад нийцүүлэн төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална."
2 дугаар зүйл.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн "5.3.1, 5.3.2-т" гэснийг, 5.8 дахь хэсгийн "5.3.2-т" гэснийг "11.3-т" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн "нийлбэр" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2, 5.3.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
