A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Дээд боловсролын тухай хуулийн 5, 6, 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг тус тус нэмсүгэй: 5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг: 5.9.Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах журмыг Засгийн газар батална."

Хэвлэх

2/ 6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

"6.7.Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын салбар байгуулах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр үүсгэн байгуулагч нь шийдвэрлэнэ." 3/ 8 дугаар зүйлийн 10 дахь хэсэг: "8.10.Дээд боловсролын сургалт эрхлэх нийтлэг журам, энэ хуулийн 8.4-т заасан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 2 дугаар зүйл. Дээд боловсролын тухай хуулийн 18.1.5-ын "аж ахуйн нэгж" гэсний өмнө "холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу тогтоосон", 18.3-ын "хөрөнгийг" гэсний дараа "байгууллагын санхүүгийн" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "4.3.Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж дипломын болон бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага мөн. Дээд сургууль нь магистрын сургалт эрхэлж болно." 2/ 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "6.3.Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ." 2/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "7.1.Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна." 4 дүгээр зүйл. Дээд боловсролын тухай хуулийн 5.8-ын "бүрэлдэхүүний" гэснийг "зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад", 11.3-ын "байгууллагын" гэснийг "этгээдийн", 20.1.1, 20.1.2-ын "30000" гэснийг "50000" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Дээд боловсролын тухай хуулийн 7.2-ын "Мэргэжилтний хэрэгцээ, захиалга,", 7.3-ын "үлгэрчилсэн", 11.5-ын "нь харьяаллын сургууль, тэнхим, лаборатори, эрдэм шинжилгээний нэгжийн саналыг үндэслэн" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Дээд боловсролын тухай хуулийн 6.2, 12.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хэвлэх