A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай заалт, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

"7.1.6.Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт."

2/ 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

2/ 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"13.4.Жагсаал, цуглаанд оролцож байгаа авто хөсгийн хөдөлгөөнийг тусгайлан зохицуулна".

2 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

"9.1. Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ."

3 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "улс төр, олон нийтийн байгууллага" гэснийг "улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага", 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "зөвшөөрөгдсөн" гэснийг "бүртгэгдсэн", 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "6 өдрийн" гэснийг "3 өдрийн", "зөвшөөрсөн" гэснийг "бүртгэсэн", 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "хийхийг зөвшөөрөх" гэснийг "хийх мэдэгдлийг бүртгэх", 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "даргаас зөвшөөрөл авсны" гэснийг "даргад бүртгүүлсний", 10 дугаар зүйлийн гарчгийн "хийхийг зөвшөөрөхөөс татгалзах" гэснийг "хийх тухай мэдэгдлийг хянах", 10 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгийн "зөвшөөрөхөөс" гэснийг "бүртгэхээс", 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "олон нийтийн байгууллагаас" гэснийг "төрийн бус байгууллагаас", 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "олон нийтийн байгууллага" гэснийг "төрийн бус байгууллага", 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "зөвшөөрөл авалгүйгээр" гэснийг "бүртгүүлэлгүйгээр", 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "зөвшөөрөл авсан" гэснийг "бүртгүүлсэн", 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "зөвшөөрөлгүй" гэснийг "бүртгүүлэлгүйгээр", "зөвшөөрсөн" гэснийг "бүртгэсэн", 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "зөвшөөрөгдөөгүй буюу зөвшөөрөл авалгүйгээр" гэснийг "бүртгүүлэлгүйгээр", "олон нийтийн байгууллагад" гэснийг "төрийн бус байгууллагад", 15 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "зөвшөөрөл олгоогүйгээс" гэснийг "бүртгээгүйгээс" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "зөвшөөрөгдсөн" гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ