A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

2011 оны 10 сарын 06 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй: 1/11 дүгээр зүйлийн 8 дахь заалт: "8/жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах, автотээврийн хэрэгслийг ашиглах үедээ даатгалын баталгааг автотээврийн хэрэгсэлд байршуулах." 2/16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 8 дахь заалт: "8/жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх." 3/ 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "6.Даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягт, уг тодорхойлолтыг бүрдүүлэх зааврыг цагдаагийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална." 2 дугаар зүйл.Энэ хуулийг Жолоочийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх