- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2010 оны 06 сарын 24 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дараахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт: "1/техникийн шаардлагыг хангаагүй, хаягдал утааны найрлага дахь бохирдуулах бодис, утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулахаар бүрэн бус, тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх;" 2/ 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт: "2/техникийн бүрэн бүтэн байдлын болон хаягдал утааны найрлага дахь бохирдуулах бодис, утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, хөдөлгөөнд аюул учруулж болохоор эвдэрч гэмтсэн замын хэсгийг түр хаах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөдөлгөөний чиглэл, урсгалыг түр өөрчилж, энэ тухай мэдээлэх;" 2 дугаар зүйл.Энэ хуулийг Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
