A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 05 сарын 29 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй: "4.Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу бэлтгэнэ." 2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн гарчгийн "жолооч" гэсний дараа ", мэргэшсэн жолооч" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь заалт, 15 дугаар зүйлийн 3 дахь заалтын "тооллого" гэснийг, 14 дүгээр зүйлийн 1 дэх заалтын "тооллогод" гэснийг тус тус хассугай. 4 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 6, 7 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл.Энэ хуулийг Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх