- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2005 оны 01 сарын 27 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн гарчиг болон 14.2-ын "өмчлөгч" гэсний өмнө "эзэмшигч," гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл. Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "14.1.Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь /цаашид "авто замын эзэмшигч" гэх/ авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын өмчлөгч, эзэмшигч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна." 3 дугаар зүйл. Авто замын тухай хуулийн 18.1-ийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн" гэснийг "төрийн захиргааны төв байгууллагын" гэж өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
