- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГYЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 10 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй: 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6 дахь заалт: "6/замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсний болон тусгай хашаа, талбайд байлгасан хугацааны зардлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцна. Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
