A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 4, 6 дахь заалт, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалт тус тус нэмсүгэй: 1/5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран; жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална." 2/6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 3/7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн улсын үзлэг явуулах журмыг дэд бүтцийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална." 4/16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 4, 6 дахь заалт: "3/тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг хөтлөх; 4/тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох; 6/тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авч, жолоодох эрхийн үнэмлэх олгох;" 5/16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалт: "4/жолооч бэлтгэх сургалтыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлага хангаагүй сургууль, дамжааны сургалт явуулах зөвшөөрлийг хураах, багшлах эрхийг хасах санал тавих, мэргэжлийн шалгалт авах хугацааг хойшлуулах;". МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх