- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн 3, 4 дэх зааалтуудыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "3/" тээврийн хэрэгсэл" гэдэгт хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг; "4/" тээврийн хэрэгслийн жолооч" гэдэгт тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг; Дадлага хийлгэж яваа жолоодлогын багш, ердийн хөсөг хөтөлж, унаж яваа хүнийг тээврийн хэрэгслийн Жолоочид хамааруулж ойлгоно." 2 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "цагдаагийн төв байгууллага" гэснийг, мөн 12 дугаар зүйлийн 7 дахь заалт, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт, мөн зүйлийн 5 дахь хэсгийн "цагдаагийн төв байгууллагын дарга" гэснийг "цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "дугуй, ердийн хөсгөөр оролцож яваа" гэснийг хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
